GZIP АШИГЛАН ВЭБ НЭЭГДЭХ ХУРДЫГ НЭМЭГДҮҮЛЭХ

Posted: 3 сар 3, 2010 in Apache, Проргамчлал, php

HTTP хариултын толгойд Content-Encoding: gzip гэсэн утга дамжуулбал тухайн вэб хөтлөгч нь тухайн дамжиж ирж байгаа HTPP хариултын бие хэсгийг биднийхээр HTML кодыг цаанаасаа GZIP хэлбэрээр шахагдан ирсэн хэмээн үзэж шууд задалж уншина. Харин үүнээс өмнө тухайн вэб хөтлөгч нь өөрөө GZIP хэлбэрийн шахалттай агуулгыг задалж чадах эсэхээ Ac¬cept-Encoding: gzip хэлбэрээр дамжуулсан байх ёстой.
За одоо сервер талдаа хэрхэн агуулгыг шахаж илгээх тухай дэлгэрэнгүй үзье. Ихэнх вэб серверүүд дээр хэрэглэгчийн Apache тохиргооны файл буюу .htaccess файлыг ашиглахыг зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл та харгалзах бичиглэлүүдээ бичээд л түүнийгээ .htaccess файлд хадгалаад серверийнхээ харгалзах хавтсанд хуулахад тухайн хавтасны хувьд тэр .htaccess файл биелнэ гэсэн үг.
{mospagebreak}
Жишээ нь хамгийн энгийн бөгөөд их хэрэглэдэг хэлбэр нь аливаа нэг хавтас руу орох хандалтыг нууц үгээр хамгаалах явдал юм. Хэрвээ та өөрийн сервертэй бол хэрэглэгчийн хавтасны .htac¬cess файл ажилладаг болгохын тулд Apache-ийн үндсэн тохиргооны файлдаа хавтсанд харгалзах AllowOverride директивыг All болгоорой. Миний блогийн хувьд дараах хэлбэртэй байна.
AllowOverride All
Одоо та Apache, PHP хэрхэн хамтран гайхамшигтай ажилладгийн шидийг үзэх болно. Үүний тулд та .htaccess файлдаа дараах текстийг бичнэ үү.
php_value zlib.output_compression 1
php_value zlib.output_compression_level 1
Энэ ямар учиртайг тайлбарлаваас, php_value гэдэг нь PHP.INI файл дэх тохиргоог өөрчилж байгааг илэрхийлж байна. zlib.output_compres¬sion нь PHP компайл хийгээд гарч буй текст контентыг GZIP-ээр шах гэдгийг илэрхийлж байна. Харин zlib.output_compression_level нь ямар төвшинд шахахыг илэрхийлж буй.
Зарим вэб хөтлөгч (тэгэхдээ маш цөөхөн) GZIP шахалттай агуулгыг задалж чаддаггүй. Тэгэхдээ та үүнд санаа зовох хэрэггүй. Учир нь PHP үр дүнгээ гаргахдаа вэб хөтлөгчөөс ирж буй хөтлөгчийг шалгаж үзээд шахах эсэхээ шийддэг. Тэгэхээр хэрвээ GZIP шахалт дэмждэггүй хөтлөгч байвал тэр чигээр нь агуулгыг дамжуулна гэсэн үг.
За та одоо тохиргоогоо хийчихсэн бол http://www.whatsmyip.org/mod_gzip_test/ хаягаар ороод таны вэб хуудасны хэмжээ хэрхэн багассаныг хараарай. Миний блогийн нүүр хуудас лав 85%-аар багасаж хэмжээ нь 10K орчим болсон байна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s